Йеменд хүмүүсийн хэт бөөгнөрлийн улмаас 78 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Йеменд хүмүүсийн хэт бөөгнөрлийн улмаас 78 хүн амиа алджээ

At least 78 people killed in stampede in Yemeni capital, says reports |  World News,The Indian Express

/2023.04.20/: Йемений нийслэл Сана хотод лхагва гарагийн шөнө хэт олон хүн бөөгнөрсний улмаас олон арван хүн амь үрэгдсэн байна.

Энэхүү хэрэг явдал Исламын ариун Рамадан сар дуусч буй лалын шашинтнуудын Ид аль-Фитр баяр болохоос хэдхэн хоногийн өмнө болсон байна. Сарын энэ үед хүмүүс "Зекат аль-Фитр" гэж нэрлэгддэг өглөгийг тусламж хэрэгтэй хүмүүст өгдөг уламжлалтай аж.

Худалдаачид заншлын дагуу мөнгө тарааснаас энэхүү осол гарсан байна. Харин мөнгө тараахынхаа өмнө Дотоод хэргийн яамнаас зөвшөөрөл хүсэх ёстой байсан хэдий ч худалдаачид зөвшөөрөлгүйгээр эл үйлдлийг хийжээ.

Shocking! Stampede at cash distribution event, 78 dead; Where did this  incident happen? – Marathi News | Stampede in Yemen's capital kills at  least 78 people news in Marathi

Амиа алдагсдын тоо 78 хүрсэн бөгөөд олон арван хүн шархадсан байгаа аж. Ослын газарт Нийслэлийн цагдаагийн газар болон холбогдох албаныхан шуурхай ажилласан бөгөөд хэргийн холбогдогчоор мөнгө тараасан хоёр худалдаачинг баривчилсан байна.

Эх сурвалж: CNN

Ч.Батзориг: Гол замуудын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийж байна
Ч.Батзориг: Гол замуудын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.