Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

/2023.04.20/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Ард Аюушийн талбайд Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтсан бөгөөд аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.

Тус аймаг “Амьдралын чанар”, “Шударга ёс”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн үндсэн гурван зүйлд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд цаашид Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлэх, нисэх онгоцны буудлыг өргөтгөх, ундны усны асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилт тавьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байгаад нь талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар анги болон Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллана.

Эх сурвалж: ЕТГ

АНУ-тай хөрөнгө оруулалт, авлигатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНУ-тай хөрөнгө оруулалт, авлигатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.