“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн хүрээнд Чех Улсад жил бүр оюутан суралцуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн хүрээнд Чех Улсад жил бүр оюутан суралцуулна

/2023.04.18/: Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих юм.

Энэ хүрээнд жил бүр 60 хүртэл оюутныг “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж БНЧУ-ын их, дээд сургуульд технологи, хөдөө аж ахуй, биотехнологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургах юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 11 мянган иргэн БНЧУ-д ажил хөдөлмөр эрхэлж, суралцаж байна. Тэдний 2600 орчим нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 80 орчим нь оюутан юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс болон Австралийн Холбооны Улсын их, дээд сургуульд тэтгэлгийн эздийг суралцуулах хамтын ажиллагааг эхлүүлжээ.

Талууд цаашид боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаагааг эрчимжүүлэн, хөдөө аж ахуй, биотехнологи, химийн салбарт судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: БЕГ

Бүх төрлийн моторт завиар загас агнахыг хуулиар хориглоно
Бүх төрлийн моторт завиар загас агнахыг хуулиар хориглоно
 
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.