Х.Тэмүүжин: Цаазаар авах ял Үндсэн хууль дээр бичээстэй хэвээр байх нь хэр зохимжтой вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: Цаазаар авах ял Үндсэн хууль дээр бичээстэй хэвээр байх нь хэр зохимжтой вэ?

/2023.4.17/ Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Гэхдээ өөрчлөлтийг хийхдээ бүрэн хийх, тогтворгүй байдлыг бий болгох эрсдлээс зайлсхийх ёстой гэв.

Мөн Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар саналаа илэрхийлэхдээ,

-УИХ-ын чадавх сул болж байна, холимог тогтолцоог оруулах ёстой гэдэг саналыг 2019 онд АН гаргасан. Гэвч энэ санал биелээгүй. Одоог хүртэл энэ санал хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэхдээ Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог 50:50 хувь байхаар хатуу зааж өгөх нь бүдүүлэг алдаа болно. Тиймээс хувь заахгүйгээр холимог тогтолцоо байх тухай зохицуулалт оруулах нь зүйтэй. Мөн Монгол Улсын иргэн үндсэн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандах боломжийг бий болгох ёстой гэх саналыг Ардчилсан нам өмнө нь гаргасан. Үндсэн хуулийн цэцийг сайжруулъя гэж бодож байгаа бол цэцтэй холбоотой заалтыг бүрэн дүүрэн шийдэж өгөх ёстой гэлээ.

Х. Тэмүүжин цааш өгүүлэхдээ:

-Бид НҮБ, олон улсын байгууллагуудын өмнө цаазаар авах ялыг устгах конвенцид үүрэг хүлээн нэгдэн орсон. Тэгэхээр цаазаар авах ялын асуудлыг Үндсэн хуульдаа тусгасан хэвээр байх нь хэр зохимжтой вэ гэв.

Үндсэн хуульд дараах байдлаар заасан байдаг:

1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.