/2023.04.17/: Энэтхэгийн парламентын гишүүн байсан ах дүү хоёр гэмт этгээдүүдийг цагдаа нар эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар авч явахад нь телевизийн шууд дамжуулалтын үеэр буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн бямба гарагт гарлаа.
Цагдаа нар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гурван хүнийг одоогоор баривчлаад байгаа бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүдийг сэтгүүлчийн дүрд хувирч хохирогчидтой ойртсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн эзэн гэгддэг ах дүү хоёрыг бямба гарагийн орой хойд нутгийн Уттар Прадеш мужийн Праяграж хотын эмнэлгээс гаргах үед олон хүн цугласан байсан бөгөөд сэтгүүлчид тэднийг хүрээлэн асуулт асууж байсан юм.
Аллагын дараа хүчирхийлэл үймээн самуун дэгдэж магадгүй үүднээс Уттар Прадеш муж даяар дөрвөөс дээш хүн цугларахыг хориглосон байна.
Уттар Прадеш мужийн цагдаа нар сүүлийн зургаан жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 180 гаруй сэжигтнийг хөнөөсөн байна.
Эх сурвалж: CNN