/2023.04.14/: АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг цахимаар цацсан хэргээр Массачусетс мужийн Агаарын үндэсний гвардийн гишүүн Жэк Тейшераг пүрэв гарагт Массачусетс мужаас баривчилжээ.
Алдагдсан баримтууд өнгөрсөн сард Discord платформ дээр анх гарч ирсэн байна. 21 настай Тейшейра нь баримт бичгүүдийг байрлуулсан Discord чатын админ байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Дискордоор цацсан баримт бичигт АНУ-ын холбоотнууд болон дайснуудын талаарх материалууд тэр дундаа Украин дахь дайны нөхцөл байдлын талаарх тагнуулын нарийвчилсан мэдээллүүд байжээ.
Пентагон мэдээлэл алдагдсаны дараа засгийн газраас өндөр нууцын зэрэглэлтэй өдөр тутмын тагнуулын мэдээллийг хүлээн авдаг хүмүүсийг эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, шалгаж эхлээд байсан юм.
АНУ-ын засгийн газрын мэдээлж байгаагаар сэжигтэнг баривчилхаас хоёр хоногийн өмнөөс ажиглаж эхэлсэн бөгөөд бусдад гэм хор учруулахааргүй байршлыг сонгож баривчилжээ.
Сэжигтэн нь 2019 оны есдүгээр сарын 26-нд Агаарын үндэсний гвардийн ангид элсэн орсон бөгөөд Кибер тээврийн системийн мэргэжилтэн юм.
Тэрээр саяхан 1-р зэрэглэлийн нисэх онгоцны цэргийн цолонд дэвшсэн бөгөөд энэ нь нисэх хүчний гуравдахь цол юм. Түүний бүртгэлд дурдсанаар Тейшейра Агаарын цэргийн хүчний томоохон медалийг хүртэж байсан бөгөөд энэ нь ийм залуудаа тэр бүр аваад байхааргүй өндөр мэдлэг, чадвар шаарддаг медаль аж.
Ерөнхий прокурор Меррик Гарланд Тейшейраг үндэсний батлан хамгаалахын нууц мэдээллийг зөвшөөрөлгүй устгасан, хадгалсан, дамжуулсан гэх хэргээр баривчилсан гэж мэдэгдэв.
Тейшейраг эхлээд Бостон хотын шүүхээр оруулах аж.
Эх сурвалж: CNN