/2023.04.13/: Цагдаагийн байгууллагаас 2023 оны эхний улиралд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн статистик мэдээллийг танилцууллаа.
Улсын хэмжээнд 2023 оны эхний гурван сард 10167 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1015 тохиолдлоор, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 429 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 154 хэргээр нэмэгджээ.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 51.8 хувь нь Улаанбаатар хотод, 48.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 403 иргэн хохирсон бөгөөд үүний 353 нь эмэгтэй, 38 нь хүүхэд байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 352 хүн гэмтэж, 396.5 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Хүчирхийллийн гэмт хэрэгт өртөгчдийн эхнэр 184, хамтран амьдрагч 103, нөхөр 20, төрсөн хүүхэд 18, дагавар хүүхэд 16, төрсөн эцэг эх 1, төрсөн ах, эгч 5, бусад 42 хүн байна.
Нийт гэмт хэрэг үйлдэгч 354 байгаагийн 207 нь согтууруулуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлджээ.
Эх сурвалж: ЦЕГ