Зөрчил бүхий 14 ААН-д 20,5 сая төгрөгийн захиргааны шийтгэл оногдууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөрчил бүхий 14 ААН-д 20,5 сая төгрөгийн захиргааны шийтгэл оногдууллаа

/2023.04.13/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 тоот удирдамжийн хүрээнд Ойн дагалт баялаг болох хуш модны самрыг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг ой бүхий аймаг, нийслэл, сум орон нутгийн хэмжээнд хийжээ.

Шалгалтыг нийт 35 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж зөрчил бүхий 14 аж ахуй, нэгжид 20,5 сая төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн байна.

Мөн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж нэр бүхий 4 аж ахуйн нэгжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласан.

Эх сурвалж: БОАЖЯ

АТГ мөрдөх ажиллагаагаар 285.9 сая төгрөгийн зээлийн өр төлбөр нөхөн төлүүлжээ
АТГ мөрдөх ажиллагаагаар 285.9 сая төгрөгийн зээлийн өр төлбөр нөхөн төлүүлжээ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.