/2021.09.04/
Их Британийн Засгийн газрын Хатан хааныг нас барсан тухай мэдээллийг дахин сөхөх, твиттерт дахин нийтлэхийг хориглох үүднээс нийгмийн сүлжээнд хатан хааны үхэлтэй холбоотой мэдээлэл гарсан тохиолдолд шууд устгах, хориг тавих арга хэмжээ авах гэнэ.
“Лондонгийн гүүр” гэх кодтой нууц баримт бичигт Хатан хааны оршуулах ажиллагааны төлөвлөгөө, үйл ажиллагааг явуулах хөрөнгийн нөөц Засгийн газарт байгаа зэрэг мэдээлэл задарчээ.
Нийгмийн сүлжээнд стратеги чухал үүрэг гүйцэтгэдэг ба Хатан хааны гэр бүлийн вэбсайтанд Хатан хааны нас барсныг нотолсон богино мэдэгдэл бүхий хар өнгөөр солих төлөвлөгөөтэй байгаа бол gov.uk вэб сайт болон бусад Засгийн газрын нийгмийн сүлжээнд эмгэнэлийн хар тууз байрлуулах юм байна. Харин яаралтай бус агуулгыг нийтлэхгүй бөгөөд Засгийн газрын харилцаа холбооны тэргүүний зөвшөөрөөгүй тохиолдолд твиттерт ямар нэгэн мэдээлэл нийтлэхийг хориглох юм байна.
Баримт бичигт дурдсанаар Хатан хааны авсыг Букингемийн ордноос Вестминстерийн ордон хүртэлх цуваагаар авч явахаар төлөвлөгдсөн бөгөөд авсыг бага зэрэг өргөсөн байдалтай байрлуулах ба гурван өдрийн турш өдөрт 23 цагаар олон нийтэд нээлттэй байлгах аж. Салах ёс хийхээр ирэх тусгай зочдод цагийн зөрүүтэй цаг олгогдох юм байна. Түүнийг нас барснаас хойш 10 хоногийн дараа төрийн оршуулах еслолыг зохион байгуулж, "үндэсний гашуудлын өдөр" болгон зарлан тунхаглаж байгаа боловч энэ нь албан есны ажлын бус өдөр биш юм.
Бичиг баримт задарсан нь 95 настай Хатан хааны эрүүл мэндэд ямар ч нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх.
“Лондонгийн гүүр” болон “Хаврын урсгал” ажиллагааны төлөвлөгөөнд Чарльз хаан ширээнд залрахаар тусгасан байна. Гадаадын иргэд олноор зорчдог жуулчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах, болзошгүй терроризмыг хэрхэн зохицуулах талаар нийслэлд хэт их ачаалал үүсэх зэрэг асуудлаар Тээврийн газраас мэдээлэл өгөх гэнэ.
Дотооддоо энэ өдрийг "D-day "гэх бөгөөд оршуулах ёслол хүртэлх өдрийг " D+1"," D+2 " гэх мэтээр нэрлэнэ. Шотланд, Уэльс, Умард Ирланд болон Их Британийн парламент хуралдаж байгаа тохиолдолд хурлыг хойшлуулах юм байна.
Батлан хамгаалах яам нь бүх буудлагын станцуудад хүндэтгэлийн буудлагын ажиллагааг зохион байгуулж, хоёр минутын турш чимээгүй байх эмгэнэл зарлах гэнэ.