/2021.09.05/
АНУ-ын БХЯ-ны ажилтнуудын 66% нь Ковид-19 өвчнөөр өвдсөн байна. Уг өвчнөөр амь эрсэдсэн хүмүүсийн талаас илүү хувь нь энгийн албан хаагчид байна. Гэсэн хэдий ч 1,5 сая албан хаагч бүрэн тун вакцинд хамрагдсан байна.
Цар тахлын үеэр АНУ-ын БХЯ-ны 347 604 албан хаагчид болон түүний гэр бүлүүд Ковид-19 өвчнөөр өвдсөн тухай тус яамнаас мэдээлжээ. Тус мэдээлэл долоо хоног тутам шинэчлэгдэж байдаг ба хамгийн сүүлийн мэдээгээр:
Нийт өвчлөгсдийн 347,6 мянган ба түүнээс 230 284 нь цэргийн албан хаагчид, 33 993 нь гэр бүлийн гишүүд, 61 577 нь энгийн албан хаагчид, 21 750 нь гэрээт албан хаагчид байна. 436 хүн амиа алдсан байна. Тэдний 282 нь энгийн албан хаагч бол цэргийн албан хаагчдаас 40 хүн өвчний улмаас нас барсан байна. Мөн гэр бүлийн гишүүдээс 18 хүн нас барсан бол 86 гэрээт албан хаагчид байсан байна. Нийт 319 845 эдгэрсэн.
Тус өвчний халдвар авсан нийт тохиолдол 230 284 байснаас 79 922 нь хуурай замын цэргийн албан хаагч, 44 918 нь тэнгисийн цэргийн хүчний албан хаагчид, 39 211 нь агаарын хүчний цэргийн албан хаагчид, 38 173 нь үндэсний харуулын арми бол 1392 нь БХЯ-ны удирдлага болон ажилчид байна.
9 сарын 1-ний өдрийн байдлаар 1 сая 432 мянган албан хаагч бүрэн тун вакцин хийлгэсэн байна. АНУ-ын БХЯ-ны 791 албан хаагчид дархлаажуулалтанд хамрагдсанаас 78% нь цэргийн албан хаагчид байгаа бол үлдсэн нь энгийн албан хаагчид байна. Эхний тунд хамрагдаад байгаа 311 445 хүн байгаа ажээ. Вакцинд хамрагдсан албан хаагчдын 406 950 буюу 36% нь хуурай замын цэргийн албан хаагчид байна.
АНУ-ын БХЯ нь тус улсын хамгийн том ажил олгогч байгууллага бөгөөд 2018 онд 2,87 сая албан хаагчид бүртгэгдсэнээс 2,15 сая нь цэргийн албан хаагчид байсан бол үлдсэн нь энгийн албан хаагчид байжээ.
Associated press агентлагын мэдээлсэнээр 9 сарын 15- наас эхлэн Америкийн зэвсэгт хүчний албан хаагчид заавал вакцинд хамрагдсан байх гэсэн шаардлага хэрэгжих юм байна.