Facebook-ийн WhatsApp нь Мэдээллийн нууцлалын тухай хууль зөрчин торгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facebook-ийн WhatsApp нь Мэдээллийн нууцлалын тухай хууль зөрчин торгуулжээ

/2021.09.04/

Үйлчлүүлэгчдийн талаар цуглуулсан өгөгдлийг хэрхэн ашигладаг талаарх дүрэм журам, үйл ажиллагаа нь ил тод биш байна хэмээн Ирландын эрх баригчид үзжээ. Тэд пүрэв гарагт Facebook-ийн WhatsApp зурвасын үйлчилгээг 270 орчим сая доллараар торгосноор Европ Онцгой мэдээллийн нууцлалын хуулийг хэрэгжүүлэх талаар шалгалт хийхэд хүргэсэн байна.

266 хуудас бүхий энэхүү шийдвэр нь Европын Холбооны ерөнхий мэдээлэл хамгаалах журмын дагуу Facebook-ийн эсрэг гаргасан анхны томоохон шийдвэр ба гурван жилийн настай энэ хууль хэрэгжихгүй байна хэмээн олон хүн шүүмжилжээ.

WhatsApp энэ шийдвэрийг давж заалдах болно гэж хэлсэн ба ингэвэл урт удаан хугацааны хууль эрх зүйн асуудал үүсэх нь тодорхой болоод байна.

Ерөнхий мэдээллийн хамгаалалтын зохицуулалт нь батлагдахдаа дэлхийн хамгийн цогц мэдээллийн нууцлалын тухай хууль хэмээн зарлан тунхаглаж, Facebook, Google болон бусад интернэтийн том компаниудын мэдээлэл хорших үйл ажиллагааг сөрөн зогсохын тулд дэлхийн бусад улс орнуудад загвар болгон манлайлсан. Гэвч энэ хуулиар цөөн тооны торгууль, шийтгэл оногдуулж, олон амлалтаа биелүүлээгүй гэж үзэж байгаа аж.

Тус хуулийн дагуу компаниудын үйл ажиллагаа Европын төв байртай улс орнуудад зохицуулагдах естой. Facebook, Google, Twitter, Apple-ийн Европын оффисууд Ирландад байрладаг юм. Учир нь тус улсад татварын хэмжээ бага, мөн бусад хөнгөлөлтүүд байдаг.

Энэ нь Ирландын мэдээллийг хамгаалах комисст асар их дарамт учруулж, дэлхийн хамгийн том компаниудын эсрэг шинэлэг, нарийн өгөгдөл хамгаалах хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн боловч хангалттай санхүүжилт байхгүй гэсэн шүүмжлэлд өртөөд байна.

Facebook-ийн жилийн ашиг болох 225 сая еврогийн торгууль нь Ирландын зохицуулагчдын хуулийн дагуу технологийн аварга компанийн эсрэг гаргасан хамгийн том торгуулийн хэмжээ юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Ирланд улс Твиттер компанийг мэдээлэл зөрчсөнтэй холбоотойгоор 450 мянган еврогийн торгууль ногдуулжээ. Уг шийдвэрийн дагуу WhatsApp нь "ил тод байдлын үүрэг" - ээ биелүүлээгүй бөгөөд хэрэглэгчдийн мэдээллийг Facebook-ээс бусад сулжээнд хэрхэн ашиглах талаар тодорхой оруулах юм байна.

Facebook 2014 онд WhatsApp-г худалдан авсан билээ.

"WhatsApp нь аюулгүй, хувийн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна" гэж WhatsApp-ийн хэвлэлийн төлөөлөгч Жошуа Брекман мэдэгджээ. "Бид өгч буй мэдээллээ ил тод, иж бүрэн байлгахын төлөө ажилласан, цаашид ч ажиллах болно. Бид 2018 онд ард түмэнд өгсөн ил тод байдлын талаар мэдээлсэн ба өнөөдрийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд шийтгэл нь бүхэлдээ тэнцвэргүй байна” гэжээ.

Эх сурвалж: https://www.nytimes.com

Орхон аймагт сургуулийн өргөтгөлийн хана, шал нуржээ
Орхон аймагт сургуулийн өргөтгөлийн хана, шал нуржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.