Ой хээрийн түймэрт өртсөн 15 айлд УОК-оос гэр олгохоор болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ой хээрийн түймэрт өртсөн 15 айлд УОК-оос гэр олгохоор болжээ

/2023.04.12/: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр, 16 хашаа, 1 автомашин өртсөн бөгөөд, гэр нь шатсан 15 айлд Улсын онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэх хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Сүүлийн 72 цагийн хугацаанд нийт 9 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Он гарсаар улсын хэмжээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх түймрүүдэд давхардсан тоогоор ОББ-аас 335 алба хаагч, 29 автомашин, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, орон нутгийн 500 хүн, 61 нэгж техник, 1 нисдэг тэрэг, нийт 835 хүн, 90 нэгж техниктэй ажилласан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.