Автомашин шатаж, гурван хүн түлэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин шатаж, гурван хүн түлэгджээ

/2023.04.10/: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автозамын зорчих хэсэг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 16:49 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн С 51 настай, эрэгтэй, иргэн Г 40 настай, эрэгтэй, иргэн Г 43 настай, эрэгтэй нар түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мөрөөдөл тоос болох нь: Малчдад үзүүлж буй уурхайн нөлөө
Мөрөөдөл тоос болох нь: Малчдад үзүүлж буй уурхайн нөлөө
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.