Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.04.10/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00 цагт Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд: Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно.

10:00 цагт: Полиэтилен буюу ус, ундааны сав багцлан ороогч хальсыг дахин боловсруулж эргэлтэд оруулах үйлдвэрлэл Монголд нээгдэж байна. Баглаа боодлын үйлдвэрлэл нь хог хаягдлыг бууруулахаас гадна эрчим хүчинд хэмнэлттэй, саарал усыг 8 давхар шүүлтүүртэй дахин ашиглах технологи нэвтрүүлж байна.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

14.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороооны нийтийн сонсгол: ЭМД-ын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэд дэвшигчээр болно.

10.00 цагт “Пума Империал” зочид буудалд: "Монгол дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүд нэмэгдэж байгааг ил болгох” сэдэвт баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулна.

11.30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Өнөөдөр ялимгүй цастай, 1-3 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр ялимгүй цастай, 1-3 хэмийн хүйтэн байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.