/2023.04.07/: Япон даяар бараг 1.5 сая хүн нийгмээс хөндийрч, гэртээ өөрийгөө тусгаарлан амьдарч байгааг засгийн газрын шинэ судалгаагаар тогтоожээ.
Эдгээрт хамгийн багадаа зургаан сарын хугацаанд өөрийгөө тусгаарласан хүмүүс багтаж байгаа бөгөөд энэ хүмүүсийг "хикикомори" буюу хаалттай хүмүүс гэдэг аж. Зарим хүмүүс зөвхөн хүнсний зүйл худалдаж авах гэж гардаг бол зарим нь унтлагын өрөөнөөсөө ч гардаггүй байна.
Энэ хэллэгийг 1980-аад оны эхээр гаргаж ирсэн бөгөөд эрх баригчид сүүлийн 10 жилийн хугацаанд энэ асуудалд санаа зовниж байгаа бөгөөд өнгөрсөн жил Засгийн газрын Хүүхэд, гэр бүлийн агентлагаас явуулсан судалгаагаар Ковид-19 тахал байдлыг улам дордуулсан байна.
Судалгаанд хамрагдсан 15-64 насны хүмүүсийн ойролцоогоор 2 хувь нь хикикомори байжээ. Энэ хувийг Японы нийт хүн амд тооцож үзвэл 1.46 сая хүн нийгмээс тусгаарлагдаж байна гэсэн тооцоог хийсэн байна.
Эх сурвалж: CNN