Г.Занданшатар: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар долларын нөөц нэмэгдлээ  
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар долларын нөөц нэмэгдлээ  

/2023.04.06/: УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийг хангуулах тал дээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Э.Батшугар нар идэвх санаачлагатай ажиллаж байгааг онцолсон юм.

“Уг хуулийг баталснаар 9.5 ам.доллараар аман дээрээ зарагдаж байсан нүүрс 73 ам.доллар болж 6 дахин өслөө. Үнийн энэ их зөрүү Монголдоо үлдэж, валютын нөөц өсөх боломж бүрдлээ. Түүнчлэн 60 ам.доллароор зарагдаж байсан нүүрсний үнэ 180 ам.доллар болж өслөө. Энэ бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийн бодит үр дүн” гэлээ.

Г.Занданшатар: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар нүүрсний үнэ гурав дахин нэмэгдлээ

Харин УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод уг хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар анхаарах хэрэгтэйг тэрбээр анхааруулаад “Алтны үнэ дээд түвшиндээ хүрч 2000 ам.доллар давлаа, нүүрсний гаралт нэмэгдэж байна. Урсгал тэнцэл ашигтай гарч, барааны данс анх удаа ашигтай гарч урсгал тэнцлийн валютын нөөцөд эергээр нөлөөлж байна. Ноолуурын ханш өсөж байна. УИХ баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй” гээд Х.Болорчулуун сайдыг үүнд анхаарал хандуулах чиглэл өглөө.

Инфляц 12.2 хувь буюу маш өндөр байгааг Г.Занданшатар дарга онцлоод “Махны үнэ инфляцын тал хувийг эзэлж байна. Махны үнэ өндөр байна. Нөөцийн мах гуанзуудаар зарагдаж, ард иргэдийн гар дээр очихгүй байна. Үүнийг Засгийн газрын гишүүд анхаарч ажилла. Бид махны үнэ ярихгүй бол өөр хэн ярьж, анхаарах вэ" хэмээгээд холбогдох сайд болон Байнгын хороодын дарга нарт анхаарууллаа.

Малын өвчин, нядалгааны үеийн гэмтлээс шалтгаалж арьсны 30-50% нь шаардлага хангадаггүй
Малын өвчин, нядалгааны үеийн гэмтлээс шалтгаалж арьсны 30-50% нь шаардлага хангадаггүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.