“Приус 30” автомашины 14 ширхэг обудыг хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Приус 30” автомашины 14 ширхэг обудыг хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

/2023.04.06/: Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээллүүд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Б”, “Б”, “Т” нарын эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг “Жи сток” буюу обудыг дугуйн хамт 17-21 насны, “Г”, “Б”, “Н” нар нь бүлэглэн хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын ажиллагаагаар Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 5 удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан болох нь тогтоогдоод байна.

ННФ: Ашигт малтмалын тухай шинэчилсэн найруулгын төсөл ХЭР НИЙЦТЭЙ ВЭ?
ННФ: Ашигт малтмалын тухай шинэчилсэн найруулгын төсөл ХЭР НИЙЦТЭЙ ВЭ?
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.