Яньян хотод Монголчуудын визгүй зорчих нөхцлийг сэргээхийг хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яньян хотод Монголчуудын визгүй зорчих нөхцлийг сэргээхийг хүслээ

/2023.04.05/: Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан томилолтын хүрээнд тус улсын Соёл спорт, аялал жуулчлалын сайдтай уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын сайд Монгол иргэдийн визний нөхцөл болон эмчилгээний зориулалтаар ирж буй иргэдийн визийг илүү уян хатан олгох, Солонгос орноор аялах нөхцлийг бүрдүүлэх дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын зүгээс өндөр хэмжээний чуулга уулзалтад урьж оролцуулсанд талархал илэрхийлээд Монгол, Солонгосын аялал жуулчлалын төвийг Солонгос Улсад албан ёсоор нээж ажиллуулах болон Намянжүгийн соёлын төвийг үргэлжлүүлэн ажиллуулах, Яньян хотод Монголчуудын визгүй зорчих нөхцлийг сэргээх талаар хүсэлт тавив.

Мөн долоодугаар сард болох Эдийн засгийн форум оролцох, есдүгээр сард Монголд аялал жуулчлалын олон улсын чуулга уулзалтыг хийх талаар мэдэгдэж хамтран ажиллахыг урилаа.

Мөн дараа жил буюу “Kopist 2024” чуулганы үеэр Монгол орны соёл, өв уламжлалыг таниулах үндэсний урлагийн тоглолттой ирэхээ онцлов.

Ч.Хүрэлбаатар: Тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай
Ч.Хүрэлбаатар: Тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.