Ч.Хүрэлбаатар: Тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай

/2023.04.05/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрээр:

- "Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор нүүрсний экспорт нэмэгдсэн. Цар тахлын 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн. Нүүрстэй холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүнтэй байна.

Нүүрсийг биржээр худалдаалж байгаа нь өрсөлдөөнд оруулж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Тухайлбал, нэг тонн 9.5 доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 доллароор зарагдаж байх жишээтэй.

Цаашид бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай байгаа. Бүртгэгдсэн гэрээний дагуу хилээр гаргана.

Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна" гэв.

“Сэлбэ сэргэлт” төслийг хэлэлцлээ
“Сэлбэ сэргэлт” төслийг хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.