“Сэлбэ сэргэлт” төслийг хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэлбэ сэргэлт” төслийг хэлэлцлээ

/2023.04.05/: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилтуудын хүрээнд “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийг боловсруулаад байгаа билээ.

Барилга, хот байгуулалтын сайд өнөөдөр тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Танилцуулсан төсөл, мэдээллүүдийн хүрээнд “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийн эхний үе шатанд төсөл хэрэгжих газрын хэмжээ, зааг, чигийн нарийвчилсан судалгаа, зураглал, ТЭЗҮ, Төслийн талбайд инженер геологи, гидрогеологи, ус зүйн тооцоо судалгаа, дүгнэлт, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, төсөл хэрэгжих газрын байр зүйн судалгаа, голын урсацын тохируулга, үерийн хамгаалалтын болон бороо, цас, хөрсний ус зайлуулах барилга байгууламжийн тооцоо, зураглал гэх мэт өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө.

Дээрх асуудлуудаас гадна авто зам, дугуйн зам, явган хүний зам, инженерийн хонгилын системийн тооцоо зураглал, ус, ариутгах татуурга, дулаан, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээ, инженерийн хонгилын системийн тооцоо зураглал, хот тохижилтын тооцоо, зураглал зэрэг нарийвчилсан судалгаа, ажлын зураг төслийг богино хугацаанд дотоодын мэргэжлийн байгууллагуудаар үе шаттайгаар хийлгэх асуудлыг хэлэлцэж, оролцогч байгуууллагууд нэгдсэн ойлгололтод хүрч, "СЭЛБЭ СЭРГЭЛТ" төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтов.

Эх сурвалж: БХБЯ

АНУ-ын багш, дасгалжуулагчид МҮОХ-нд зочилжээ
АНУ-ын багш, дасгалжуулагчид МҮОХ-нд зочилжээ
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.