“Кopist 2023” аялал жуулчлалын салбарын өндөр түвшний форум БНСУ-д болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кopist 2023” аялал жуулчлалын салбарын өндөр түвшний форум БНСУ-д болж байна

/2023.04.05/: Ковидын дараах аялал жуулчлалын сэргээх, сайн туршлага солилцох зорилгоор хийж буй Олон улсын өндөр дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцож байна.

Тогтвортой аялал жуулчлалын төлөөх Солонгосын түншлэлийн санаачилга (KOPIST) нь Солонгосын аялал жуулчлалын хамтын ажиллагааны нэгдсэн брэнд бөгөөд тус улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны түнш орнуудын оролцогч талуудад зориулагдсан юм.

Тус форум Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэгчид, мэргэжилтнүүдийн хуваалцсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, шилдэг туршлагаас суралцах боломжийг оролцогчдод санал болгож буйгаараа чухал ач холбогдолтой.

May be an image of 4 people, screen and indoor

“KOPIST 2023”-ийн бодлогын форумыг "Аялал жуулчлалын салбарын орчин дахь өөрчлөлт ба хариуцлагатай бодлогын хариу арга хэмжээ" уриатай зохион байгуулж, Солонгос болон KOPIST-ийн түнш орнуудын мэргэжилтнүүд оролцох юм.

Форум нь 2023.04.04-2023.04.08-ны өдрүүдэд болох ба дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэгчдийн үндсэн илтгэл, хуралдааны илтгэл, хэлэлцүүлэг гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Эх сурвалж: БОАЖЯ

Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.