Д.Оюунхорол тусгай хамгаалалттай газраас хамгийн ихийг бусдад олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Оюунхорол тусгай хамгаалалттай газраас хамгийн ихийг бусдад олгожээ

/2023.4.3/ Өнөөдөр Засгийн газрын "Шилэн" ажиллагааны хүрээнд ЦХХХ-ы сайд Н.Учрал зарим мэдээллийг ил болгосноо зарлалаа.

Тухайлбал, "Улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар байдаг. Үүнээс 17-д нь газар олголт хийжээ. Эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газрын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолбор 501 га газрын мэдээллийг ил тод болгож байна" гэлээ.

Тусгай хамгаалалттай газрыг олгосон байдлыг он дарааллаар дараах байдлаар харуулжээ.

Эндээс харвал, хамгийн их газрыг 2016 онд олгосон байна. Тэгвэл энэ онд Д.Оюунхорол Байгаль орчин аялал жуулчлалын сайд байсан юм.

Тэрбээр, 2016 оны долоодугаар сард Н.Батцэрэгээс сайдын ажлаа хүлээн авч байв. Үүний өмнө 2014-2015 онд мөн Д.Оюунхорол тус яамны сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаанд мөн 42 га газрын олголтыг хийсэн байна. Ийнхүү тэрбээр сайд байх хугацаандаа тусгай хамгаалалттай газарт 120 гаруй га газрыг бусдад олгожээ.

Энэ үзүүлэлтээрээ тэрбээр газар олголтоороо бусад сайд нараас "толгой цохиж" байна.

Түүнийг 2021 онд Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон юм.

Харин тусгай хамгаалалттай газар газар эзэмшигчдийн нэрсийг жагсаахад иргэн Н.Цэлмүүн гэх хүн хамгийн их буюу 23 га газар эзэмшдэг хэмээх илэрц гарч байна.

Тоглоомын талбайн 60 хувь нь хүүхдэд эрсдэлтэй
Тоглоомын талбайн 60 хувь нь хүүхдэд эрсдэлтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.