/2023.4.3/ Австрали Улсад өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй монгол иргэн амьдарч байна.
Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргалаа. Тухайлбал, Австрали зундаа ихээхэн халуун учир тэнд очсон монгол иргэд бага насны хүүхдийг олон нийтийн газраар нүцгэн авч явах тохиолдол гардаг ажээ. Энэ нь монголчуудын хувьд хэвийн зүйл мэт боловч тус улсын хуулиар хориотой. Тиймээс дараах зүйлсийг анхаарахыг хүсчээ.
"Бага насны хүүхдийг олон нийтийн газар нүцгэн авч явах, бусдын бие эд эрхтэнд хүрэх зэрэг нь хэрэг зөрчилд холбогдох шалтгаан болж байна. Мөн анхаарал сэрэмж буурсны улмаас осолд орох, бие болон эд хөрөнгөөрөө хохирох, бусдад хохирол учруулах тохиолдлууд гарч байна. Иймд иргэд Та бүхэн Австралийн болон муж, бүс нутгийн хууль тогтоомжийг сайтар судалж, чанд мөрдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн золиос болохоос өөрсдийгөө хамгаалахыг үүгээр сэрэмжлүүлж байна" гэжээ.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ