“PDAC-2023” чуулга уулзалтаас гарсан үр дүнг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“PDAC-2023” чуулга уулзалтаас гарсан үр дүнг танилцууллаа

May be an image of 4 people and people standing

/2023.04.03/: Гуравдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Канад Улсын Улсын Торонто хотноо болсон “PDAC”-2023 олон улсын чуулга уулзалтад оролцсон үр дүнгийн хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгууллаа.

Чуулганд салбар яам, агентлаг, төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалт татахад чиглэж ажилласан.

Уулзалтын үр дүнг хэлэлцэх, ач холбогдлыг дүгнэх, дараа дараагийн олон улсын чуулга уулзалтад оролцоход анхаарах асуудлуудыг хурлын үеэр нэгтгэн ярилцав.

May be an image of 13 people, people standing, people sitting and indoor

“PDAC 2023” арга хэмжээнд оролцсон үр дүнг товч дурдвал:

  • Хөрөнгө оруулагчдад салбарын бодит мэдээллийг хүргэсэн;
  • Геологийн суурь судалгааны ажлыг Олон улсын дэвшилтэт технологи, арга зүйгээр хийлгэх, улсдаа нутагшуулах ажлын эхлэлийг тавьсан;
  • Хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудыг эрэмбэлж, хэрхэн шийдвэрлэж буй тухайгаа мэдээлсэн;
  • Монгол Улсыг сурталчилсан үзэсгэлэнгийн талбайг анх удаа ажиллуулж, салбартаа амжилттай хэрэгжиж буй салбарын төслүүдийг танилцуулсан;
  • Газрын ховор элемент, батарейн түүхий эдийн төслүүдээ хэрхэн амжилттай явуулах талаар туршлага судалсан;
  • Чуулганы үеэрх зорилтот уулзалтуудын хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарын талаарх бусад улсуудын төсөөлөл, хандлагыг судалж, салбарын цаашдын бодлогод анхаарах асуудлыг судалсан;
  • “Mongolian mining week-2023” арга хэмжээг амжилттай сурталчилсан зэрэг болно.
3х3 сагсныхан олимпын эрхээ хэрхэн авах вэ?
3х3 сагсныхан олимпын эрхээ хэрхэн авах вэ?
 
Титаник хөлөг онгоцны хамгийн баян зорчигчийн алтан цаг 1.5 сая ам.доллараар зарагджээ
Титаник хөлөг онгоцны хамгийн баян зорчигчийн алтан цаг 1.5 сая ам.доллараар зарагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.