/2023.04.03/: Ням гарагт Америкийн өмнөд болон баруун хэсэгт болсон хүчтэй хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 32-д хүрчээ.
Баасан гарагт тус улсыг дайрсан шуурганы дэгдэлтээс болж долоон мужид 50 гаруй хар салхины дуудлага бүртгэгдсэн бөгөөд хар салхи байшин, барилгуудыг нурааж, модыг үндсээр нь сугалж, машинуудыг хүртэл хийсгэсэн байна.
Арканзас, Индиана, Теннесси мужуудад хамгийн олон хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Амиа алдсан хүмүүсийн гурав нь Мемфис хотод байна: Орон сууцнууд дээр мод унасан тухай дуудлагын дагуу цагдаа нар очиж шалгахад хоёр хүүхэд, нэг том хүн амиа алдсан байдалтай олдсон гэж Мемфис хотын цагдаагийн газраас мэдээлэв.
АНУ-ын Үндэсний цаг уурын алба Оклахома, Техас мужуудад 23:00 цаг хүртэл хар салхины сэрэмжлүүлэг зарлажээ.
Эх сурвалж: CNN