/2023.04.03/: НАТО-гийн албан тушаалтны хэлснээр, НАТО аюулгүй байдлын үүднээс ажилтнууддаа TikTok программыг НАТО-оос олгосон төхөөрөмжинд татаж авахыг албан ёсоор хориглосон байна.
НАТО-гийн албаны хүмүүс баасан гарагийн өглөө ажилтнууддаа хориг тавьсан тухай нот бичиг илгээсэн гэж мэдэгдэв.
“Кибер аюулгүй байдал нь НАТО-гийн тэргүүлэх чиглэл юм. НАТО албан ёсны бизнесийн хэрэглээг тодорхойлоход хатуу шаардлага тавьдаг. НАТО-гийн төхөөрөмж дээр TikTok-д хандах боломжгүй" гэж НАТО-гийн өндөр албан тушаалтан CNN-д ярьжээ.
НАТО бол Хятадын Засгийн газраас Хятадын толгой компани болох Bytedance-ээр дамжуулан TikTok хэрэглэгчдийн мэдээлэлд хандах боломжтой гэсэн болгоомжлолоос үүдэн уг програмыг хориглосон хамгийн сүүлийн засгийн газрын байгууллага юм. АНУ, Их Британи, Норвеги, Европын парламент болон бусад улс орнууд засгийн газраас гаргасан төхөөрөмжүүдэд уг програмыг ашиглахыг аль хэдийн хориглоод байгаа юм.
TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Чеу энэ сарын эхээр АНУ-ын хууль тогтоогчдод хандан тус компани нь Бээжингээс бүрэн хараат бус гэдгийг онцолж, "Хятадын засгийн газар эдгээр мэдээлэлд нэвтэрч байгааг нотлох баримт байхгүй бөгөөд тэд биднээс хэзээ ч асуугаагүй, бид ч өгөөгүй" гэсэн юм.
Эх сурвалж: CNN