АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний хэмжээ ДЦС-аас анх удаа давлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний хэмжээ ДЦС-аас анх удаа давлаа

Where will the materials for our clean energy future come from? - The Verge

Даваа гарагт АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төвөөс мэдэгдэл хийж, 2022 онд АНУ-д сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан эрчим хүчний хэмжээ нь нүүрсээр ажилладаг дулааны станцад гарган авсан эрчим хүчнээс анх удаа давж гарсныг мэдээллээ.

Түүгээр ч зогсохгүй сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нь цөмийн цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүчнээс ч илүү гарсан гэжээ.

2022 онд АНУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 14 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлсэн ба энэхүү өсөлтөд салхин сэнс болон нарны цахилгаан станцууд олширсон нь нөлөөлсөн байна. Усан цахилгаан станцад нийт эрчим хүчний 6 хувийг үйлдвэрлэж, биомасс болон газрын гүний дулаанаас гарган авсан эрчим хүч нь 1 арай хүрэхгүй хувийг эзэлж байгаа аж.

Мужууд дундаас Калифорни муж нийт нарны эрчим хүчний 26 хувийг үйлдвэрлэж тэргүүлсэн бол 16 хувийг нь Техас, 8 хувийг нь Хойд Каролина мужууд тус тус үйлдвэрлэж, тэргүүлжээ. Харин салхин турбинаар гарган авсан цахилгаан эрчим хүчний 26 хувийг Техас муж үйлдвэрлэж, бусдыгаа хошуучилсан бол Айова муж 10 хувь, Оклахома муж 9 хувийг нь үйлдвэрлэж, удаалсан байна.

Here's the good and bad news on the US clean energy… | Canary Media

АНУ-ын Сэргээгдэх Эрчим хүчний зөвлөлийн тэргүүн, гүйцэтгэх захирал Грегори Уэтстоун “Эдийн засгийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон тэлэлт явагдаж байна. Сүүлийн 10 жилийн дотор л гэхэд салхиар үйлдвэрлэх эрчим хүчний нэгжийн өртөг 70 гаруй хувиар, нарны эрчим хүчний үүсгүүрийн ашиглах өртөг 90 хувиар тус тус буурсан. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр ашиглах нь АНУ-ын хаана ч хамгийн хямд цахилгааны эх үүсвэр болоод байна” гэжээ.

Эрчим хүчний мэдээллийн төвийн тооцоолж байгаагаар үйлдвэрлэж байгаа нийт цахилгаан эрчим хүчний 11 хувийг одоо эзэлж байгаа салхин турбинуудын хувь оролцоо ирэх 2023 оны эцэс гэхэд 12 хувь болж өссөн байх бол нарны эрчим хүчний үйлдвэрлэл одоо эзэлж байгаа 4 хувиасаа мөн л 1 хувиар нэмэгдэж төлөвтэй байна. Харин байгалийн хийгээр үйлдвэрлэсэн тог цахилгаан нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний 39 хувийг эзэлж байгаа нь энэ жилдээ өөрчлөгдөхгүй бөгөөд нүүрс ашигласан эрчим хүчний үйлдвэрлэл одоо байгаа 20 хувиасаа 17 хувь болтол буурна гэж үзэж байгаа аж.

Брауны их сургуулийн экологийн профессор Стифен Пордер “Нар салхины цахилгаан үүсгүүрүүд нь үндсэндээ сэргээгдэх эрчим хүчний салбарын өсөлтийн гол хүчин зүйл болж байгаа ч яваандаа ямар нэг нөөц, туслах эх үүсвэргүйгээр АНУ-ын нийт эрчим хүчийг 100 хувь хангах боломжтой эсэх дээр инженерүүд санал зөрөлдсөн хэвээр байгаа. Нийт цахилгаан түгээх системд нийлүүлэгдэх сэргээгдэх эрчим хүч нэмэгдэхийн хэрээр цаг үетэйгээ нийцсэн олон асуудлуудыг тухай бүрд нь ярилцаж шийдээд явах нь дамжиггүй” гэсэн юм.

Учир нь одоогийн цахилгаан түгээх сүлжээ нь анхнаасаа байнгын тогтмол цахилгааны үүсгүүртэй холбогдсон байхаар бүтээгджээ. Харин нар болон салхины цахилгаан үүсгүүрүүд нь тодорхой хэлбэлзэл болон тасалдалтайгаар цахилгаан эрчим хүч үүсгэдэг онцлогтой. Тиймээс нэмэлт батарейн нөөцлүүр суурилуулах, алсын зайн цахилгаан дамжуулалтыг хэрхэн оновчтой шийдэх гэх мэтчилэн олон асуултуудын ард гарч байж дээрх асуудлууд шийдэгдэх учир инженерүүд, шийдвэрт гаргагчдын хувьд яахын аргагүй хамтдаа давах сорилт болоод байна гэж мөн тэрээр ярив.

Эрчим хүчний мэдээллийн төвийн тайлангаас үзвэл сэргээгдэх эрчим хүчний салбар эрчимтэй өсөлт үзүүлж байгаа ч АНУ-д цаг уурын өөрчлөлтөд нөлөөлдөг гэгдэх нүүрс, байгалийн хийн эрчим хүчний үйлдвэрлэл зонхилсон хэвээр байгаа билээ. Тухайлбал, 2021 онд нийт эрчим хүчний 23 хувийг дулааны цахилгаан станцаас гарган авч байсан бол өнгөрсөн онд энэ тоо 20 хувь болж буурсан, мөн байгалийн хий ашиглаж үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч хамгийн өндөр хувьтай буюу 39 хувь байгаа нь нэг жилийн өмнөхөөсөө 2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Columbia U Energy on Twitter: "Join us in congratulating Dr. Melissa C. Lott  @mclott @ColumbiaUEnergy's new Director of Research. In this role, she'll  shape research efforts that span the economic, environmental and

“Бидний цуглуулсан өгөгдлөөс үзэхэд байгалийн хий ашигласан цахилгаан станц нь нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцыг орлож эхэлснээр эрчим хүчний салбарын ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ буурсан. Тиймээс цаашид ч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд энэ өөрчлөлтийг хурдтай хийх шаардлагатай” гэж Колумбийн их сургуулийн Глобал Эрчим хүчний судалгааны төвийн захирал Мелисса Лотт хэлсэн бөгөөд 2022 онд Конгрессоос Inflation Reduction Act багц хуулийг баталсан нь сэргээгдэх эрчим хүчний олон төсөл амжилттай эхлэх үндэс болж, цаашид цэвэр эрчим хүч үйлдвэрлэх явцад түлхэц өгсөн алхам болсон гэж онцолжээ.

Эх сурвалж: pbs

ЧУУЛГАН: Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ХААЛТТАЙ хэлэлцэж байна
ЧУУЛГАН: Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ХААЛТТАЙ хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.