/2023.03.28/: ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги хамтран Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын санхүүгийн төв”-ийн барилга дээр аврах ажиллагааны сургалт дадлагыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалт дадлагыг зохион байгуулснаар аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмнэлгийн яаралтай тусламжийн багт хот суурийн газрын барилга, өндөр хийцийн байгууламжаас аврах ажиллагаа зохион байгуулах дадлага, ур чадварыг олгосон сургалт дадлага боллоо.
Сургалт дадлагад ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийн бүрэлдэхүүн, НОБГ-ын Аврах ангийн аврах бүлгийн бүрэлдэхүүн хамтран оролцлоо.
Эх сурвалж: НОБГ