Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн яармаг болно ​
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн яармаг болно ​

May be an image of text

/2023.03.28/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос хамтран Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн яармагийг зохион байгуулна.

“Залууст ээлтэй аж үйлдвэрийн хувьсал” хөдөлмөрийн өдөрлөг 2023 оны гуравдугаар сарын 31- нд Монголын Үйлдвэрчний Соёлын Төв Ордонд болно.

Тус өдөрлөгийн үеэр мэргэжлээ сонгох гэж буй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, их дээд сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төгсөгчид ажил идэвхтэй хайж байгаа залуус хамрагдаж, хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжлээр их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөнгөлөлттэй үнээр суралцах, мэргэжлээ зөв сонгох, ажлын байраа олох боломжтой.

Дэмжигч байгууллагаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар оролцох бөгөөд өдөрлөгийн үеэр хөнгөн аж үйлдвэрийн салбарын 50 аж ахуйн нэгжийн нээлттэй ажлын байр зарлагдах юм.

Эх сурвалж: ХНХЯ

Бугын эвэр түүх-ийг нэг жилийн хугацаатай хориглолоо
Бугын эвэр түүх-ийг нэг жилийн хугацаатай хориглолоо
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.