Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт 5.7 дахин өсжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт 5.7 дахин өсжээ

/2023.03.23/: Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны гуравдугаар сарын 20-ны гүйцэтгэлээр 4.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна.

Үүнд экспортын 1.5 тэрбум ам.доллар импортын 0.2 тэрбум ам.доллар нөлөөлжээ.

Экспорт 3.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.5 тэрбум ам.доллараар буюу 96.3 хувиар өссөн байна.

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөний хүдэр баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь, нийт экспортын 84.3 хувийг эзэлж байна.

Чулуун нүүрсны хувьд гуравдугаар сарын 20-ны байдлаар 11.5 сая тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5 сая тонноор буюу 5.7 дахин өссөн байна.

Зэсийн баяжмалын хувьд эхний 3 сарын 20-ны байдлаар 301.5 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 4.9 мян.тн-оор буюу 1,6 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Гааль

Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24 мянган төгрөг болгохоор танилцууллаа
Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24 мянган төгрөг болгохоор танилцууллаа
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.