Барилгын салбарын “Ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын салбарын “Ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно

May be an image of 2 people and text

/2023.03.23/: Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарцыг тодорхойлох зорилгын хүрээнд “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган”-ыг 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран МҮХАҮТанхимд зохион байгуулна.

Барилгын салбарын ханган нийлүүлэлтэд тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААН Байгууллагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцох юм.

Чуулганы үеэр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдаж, түүнээс гарсан дүгнэгтийг төрийн байгууллага болон шаардлагатай газруудад хүргүүлэн, гарц шийдлийг тодорхойлох болно.

Иймд, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, гүйцэтгэгч байгууллагуудыг чуулганд оролцон үзэл бодлоо илэрхийлэх, саналаа хүргүүлэхийг урьж байна.

Эх сурвалж: БХБЯ

Сурагчид маргааш хичээллээд амарна
Сурагчид маргааш хичээллээд амарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.