Солонгосын зах зээлд ажилладаг Монголын аялал жуулчлалын холбооны хурал болов
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосын зах зээлд ажилладаг Монголын аялал жуулчлалын холбооны хурал болов

May be an image of 3 people, people standing and text that says 'GRANDHILL GRAND HOTEL'

/2023.03.23/: "Монголд зочлох жил - 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд Монгол Улсад БНСУ-аас жуулчин ирүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурласан маршрутыг шинэчлэх бусад сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Тус хуралд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од оролцов.

Хурлаар:

  • Энэ зуны жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах;
  • Тухайн жилд жуулчдад үзүүлэх үйлчилгээний нэгдсэн үнэ ханшийг тодорхой болгох;
  • Жуулчны бааз, Зочид буудал буюу зочлох үйлчилгээг сайжруулах зэрэг асуудалд санал солилцов.

Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од МУ-ын Засгийн газраас 2023 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан ба үүний дагуу аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, бодлогын дэмжлэг үзүүлэх, тухайлбал БНСУ-д болж буй ЭКСПО үзэсгэлэнд оролцуулах, холбож өгөх ажилд хамтран ажиллаж болох талаар мэдээлэл өгөв.

Эх сурвалж: БОАЖЯ

Налайх дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Налайх дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.