Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.23/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00-15.00 цагт МҮХАҮТ-д: Монгол-Оросын бизнес форум болно.

10.00-12.00 цагт Тусгаар тогтнолын ордны “Сошиал хаус”-т: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албатай хамтран уулзалт зохион байгуулна.

11.00 цагт: АН “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын шинээр томилогдсон намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг танилцуулна. Мөн хүний эрхийн асуудал, инфляц, цалин тэтгэвэрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Хөгжлийн банкны сонсголтой холбогдуулан Б.Жаргалсайханы Бүгд найрамдах намаас мэдээлэл хийнэ.

16.30 цагт: Улаанбаатар дахь Русский Домд (хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв)-д "Ворота в Азию" олон улсын 37 дахь удаагийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгийн хүрээнд “Здравствуй,Россия” нэртэй VR платформын нээлт болно..

17.30 цагт “Степпе Арена” мөсөн өргөөнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно.

Газар хөдлөлтийн үед хохирол багатай даван туулах стратегийн сургуулилт болно
Газар хөдлөлтийн үед хохирол багатай даван туулах стратегийн сургуулилт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.