Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.22/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно.

09.30 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан гурав дахь салбар хуралдаан болно.

10:00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцуулна.

10.00 цагт Нийслэлийн захиргааны 5-р байрын Иргэний танхимд: Стандарт, хэмжилзүйн газраас боловсруулсан "Төрөөс стандартчилал, хэмжилзүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулна.

11.00 цагт ОБЕГ-т: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

11.30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Архивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номын талаар болон Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын хооронд Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд тэмцлийн талаар мэдээлнэ

Өнөөдөр багавтар үүлтэй, 11-13 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 11-13 хэмийн хүйтэн байна
 
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.