Годон гутал лизингээр зарна хэмээн 28 сая төгрөг залилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Годон гутал лизингээр зарна хэмээн 28 сая төгрөг залилжээ

/2023.03.20/: Цагдаагийн байгууллагаас фейсбүүк цахим сүлжээг ашиглан үйлдэгдсэн залилах гэмт хэргийг илрүүлжээ.

Тодруулбал,

"Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглаж орон нутгийн олон гишүүнтэй фейсбүүк группүүдэд "Годон гутал лизингээр зарна" гэх зар мэдээ нийтэлж 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28.000.000 төгрөгийг залилсан хэргийг 33 настай "Э" гэгч үйлдсэнийг илрүүллээ.

Дээрх этгээд нь гутал худалдан авах гэж байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлэн авч цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироосон байна. Тус этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай, эх сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай заавал холбогдох, тухайн хаягийг найдвартай эсэхийг шалгаж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Ерөнхий сайд намын бүлгүүдээс дэмжлэг хүслээ
Ерөнхий сайд намын бүлгүүдээс дэмжлэг хүслээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.