/2023.03.20/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, багш нартай хийж буй өглөөний уулзалт ярилцлага, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад багш нар талархлаа илэрхийллээ.
Оролцогчдоос:
- судалгааны ажилд зориулсан төсвийг нэмэгдүүлэх,
- сургуулийн төсөв,
- төлбөрийн менежментийг шинэчлэх,
- судалгааны их сургуулийг хөгжүүлэх,
- Хууль зүйн сургуулийн байрны асуудал,
- эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах,
- ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах,
- Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг цэгцлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлээд, авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, далд эдийн засгийг ил тод болгох, шударга ёсны төлөөх тэмцлийг нь бүх талаар дэмжинэ гэв.