Дархан хотод бүсийн хэмжээний шинэ эмнэлэг баригдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан хотод бүсийн хэмжээний шинэ эмнэлэг баригдана

гадаа нарын зураг байж магад

/2023.03.17/: Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж "Хөдөөгийн сэргэлт"-ийг бодитоор хэрэгжүүлэхэд орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах нь чухал.

Энэ хүрээнд Дархан-Уул аймагт бүсийн хэмжээний томоохон шинэ эмнэлгийг бүтээн байгуулах төслийг санаачлан, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкинд санал тавьсны үндсэн дээр санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр болж байна.

Өнөөдөр тус банкны Дэд Ерөнхийлөгч Аннемари Страатхоф, Төв Азийн бүсийн захирал Сюзана Харгитай болон Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нарын албаны төлөөлөгчдөд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, шинэ эмнэлгийн төслийг бүтээн байгуулах газарт ажиллалаа.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Дархан-Уул аймаг одоогоор 107 мянган хүн амтай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хот болон бусад орон нутгаас шилжин суурьшигчдыг хүлээн авч ойрын 1,5 жилд хүн амаа 20 хувиар өсгөхөөр төлөвлөсөн.

Тиймээс өсөн нэмэгдэх хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр Дархан сумын 13 дугаар багт 5 га газарт орчин үеийн стандартад нийцсэн Нэгдсэн эмнэлэг барихаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Сангийн яам

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182,1 ам.доллароор худалдлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182,1 ам.доллароор худалдлаа
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.