МАН МАХН-д эхний “өрөө“ төлөв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН МАХН-д эхний “өрөө“ төлөв

/2021.09.01/

Өнгөрсөн сонгуулийн өмнө дуулиантайгаар МАХН-ыг өөртөө нэгтгэсэн МАН "өрөө" төлж эхэллээ. Удахгүй болох СХД-ийн 28-р тойргийн нөхөн сонгуульд Энхбаярын Батшугарын нэрийг дэвшүүлэхээр болж шийдвэрээ гаргалаа.

Э.Батшугарын хувьд Монгол Банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өнгөрсөн сонгуулиар СХД-т нэр дэвшиж чамгүй өндөр санал авч байсан юм.

Мөн МАХН-ынханд Засгийн газрын 2 сайдын суудал, төрийн өмчит хэд хэдэн компанийн удирдлагын суудлыг өгөхөөр яригдаж байгаа. Намын дарга асан Н.Энхбаяр өөрийн хүүгээ УИХ-д суулгахын тулд өөрт нь санал болгосон Стратеги академийн захирлын албан тушаалаас татгалзаад байгаа юм байна.

Тус тойрогт АН-аас Э.Бат -Үүл, ХҮН намаас Б.Найдалаа нар дэвшихээр бүртгүүлээд байна.

Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа
Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.