Нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний алба хаагчдыг шагналаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний алба хаагчдыг шагналаа

/2023.03.17/: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын алба хаагчдад төрийн одон, салбарын цол, шагнал, НИТХ болон Нийслэлийн Засаг даргын шагналыг өнөөдөр гардууллаа.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж буй 11 цэргийн алба хаагч шагнал гардсан юм.

Шагнал гардуулах үеэр НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Нийслэл, дүүргийн Цэргийн штабын бие бүрэлдэхүүн бол батлах хамгаалах чиг үүргээсээ гадна төр, иргэний гүүр болон ажилладаг чухал алба хаагчид юм. Хүүхэд багачууд, оюутан залууст эх оронч үзэл, зөв хүн байх төлөвшлийг сурталчлан таниулдаг, хариуцлагатай, хүндтэй алба хашиж буй та бүхэнд талархал илэрхийлье” хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан - Цэргийн гавьяаны одон
  • Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа О.Баттулга - Цэргийн гавьяаны одон

Батлан хамгаалахын сайдын тушаалаар:

  • Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал - “Эх орны төлөө-I” хүндэт тэмдэг
  • Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн офицер, хошууч О.Батсүрэн - “Эх орны төлөө-II” хүндэт тэмдэг

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар:

  • Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн офицер, ахлах дэслэгч Буяндэлгэрийн Дэлгэрмаа - Ахмад цол

НИТХ-ын тогтоолоор:

  • Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий – НИТХ-ын хүндэт тэмдэг
  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Цэдэн – НИТХ-ын хүндэт үнэмлэх

Нийслэлийн Засаг даргын захирамжаар:

  • Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ш.Гантулга - Нийслэлийн хүндэт тэмдэг
  • Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн Цэргийн хөгжмийн албаны офицер, хошууч Б.Цэнгэл - Нийслэлийн хүндэт тэмдэг
  • Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн агуулахын нярав, ахлах ахлагч Б.Мөнхбаяр - Нийслэлийн Засаг даргын жуух бичиг
  • Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн концертмейстер, ахлах ахлагч М.Энхболд - Нийслэлийн Засаг даргын жуух бичиг тус тус хүртсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмнэ
Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмнэ
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.