БНХАУ-ыг зориход түргэвчилсэн шинжилгээгээр нэвтрэх боломжтой боллоо
 

БНХАУ-ыг зориход түргэвчилсэн шинжилгээгээр нэвтрэх боломжтой боллоо

/2023.03.15/: БНХАУ-ыг зорих гэж буй иргэд 48 цагийн дотор PCR буюу нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болжээ.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өнөөдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ уруу шууд нислэгээр зорчих иргэдээс 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ (PCR) хийлгэсэн байх шаардлагыг цуцалж, түргэвчилсэн шинжилгээ буюу хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тестээр шинжилсэн бол зорчихыг зөвшөөрөхөөр болсон байна.

Мөн БНХАУ-д зорчих иргэд тус улсын хилээр нэвтрэхийн өмнө "БНХАУ-ын хилээр нэвтрэх эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөсөн байх шаардлагатай тул уг мэдүүлгийг онгоцонд суухаасаа өмнө wechat-аар QR код уншуулан эсвэл https://htdecl.chinaport.gov.cn хаягаар орж, бөглөхийг зөвлөж байна.

Ингэснээр Хятад улсад газардсаны хилээр нэвтрэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлж, таны цагийг хэмнэх юм.

Эх сурвалж: ГХЯ

Хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг албадан гаргажээ
Хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг албадан гаргажээ
 
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.