“Т.Аюурсайханыг чөлөөлөх эсэхийг УИХ-аар хэлэлцэж, Ерөнхий сайд захирамж гаргана“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Т.Аюурсайханыг чөлөөлөх эсэхийг УИХ-аар хэлэлцэж, Ерөнхий сайд захирамж гаргана“

/2023.03.15/ Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрээр:

-Засгийн газрын хуралдаанаар түүнийг өргөдлийг авч хэлэлцэн УИХ-д болон МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулах бичиг хүргүүлсэн байгаа. Ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудал УИХ-аар орж хэлэлцэгдэж, чөлөөлөгдсөний дараа Ерөнхий сайд захирамж гаргаж, албан ёсоор чөлөөлнө гэлээ.

Ташрамд дурдахад, ХНХ-ийн сайд Т.Аюурсайханыг өнгөрсөн сард нүүрсний хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан. Тиймээс тэрээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танхимын тэргүүндээ гаргаад буй юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 20.20.3 дугаар зүйл болох "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах", 22.10.2 дугаар зүйл "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар шалгаж байгаа билээ.

З.Төмөртөмөө: Оюутан залуусаа хөгжүүлэхгүйгээр, дэмжихгүйгээр урагшлах боломж байхгүй
З.Төмөртөмөө: Оюутан залуусаа хөгжүүлэхгүйгээр, дэмжихгүйгээр урагшлах боломж байхгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.