/2023.03.15/: Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай,
- Монгол Улсын Засгийн газар, Австрийн "Юникредит банк" ХК хоорондын экспортын зээлийн гэрээ,
- Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль болон эмнэлэгүүдийн тоног төхөөрөмж шинэчлэх төсөл,
- Зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай,
- Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай,
- Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай,
- Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг 12 асуудал хэлэлцэж байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 12:00 цагаас мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.