Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.15/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт Төрийн ордонд: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нээгдэнэ

11.40 цагт Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.

11.00 цагт Эрх чөлөөний талбайд: “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг болно.

13.00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд: “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно.

13.30-20.30 цагт “Степпе Арена” мөсөн өргөөнд: Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Гурав дахь тойргийн тоглолтын хуваариар манай улсын баг өнөөдөр 17.00 цагт Туркменистантай таараад байна.

18.00 цагт СТӨ-нд: “Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн хүйтэн байна
 
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.