Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн 11,000 гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг устгажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн 11,000 гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг устгажээ

/2023.03.14/ Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажлын явцтай холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн мэдээлэл өглөө.

Тэрбээр:

-Нүүрсний гэх хэрэгт сүүлийн 10 гаруй жилийн хугацааны асуудлыг мөрдөн шалгаж байгаа учир нэлээд хугацаа орохоор байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөл байдлууд тогтоогдлоо. Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайтын боомтоор манай улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр шалгалтын ажиллагааг явуулж байна. Ажлын хэсгээс хил хамгаалах болон гаалийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн серверүүдийг шалгаж байгаа.

Одоогийн байдлаар 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдоод байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэлээ.

Энэ онд нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавина
Энэ онд нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавина
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.