SVB банкны дампуурлын шалтгааныг хэтэрхий ИЛ ТОД байснаас болсон гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SVB банкны дампуурлын шалтгааныг хэтэрхий ИЛ ТОД байснаас болсон гэв

Цахиурын хөндийн банкийг сүйрүүлэх хүргэсэн хүн яг хэн бэ гэдгийг хүмүүс таамаглахаар оролдож байна.

Технологийн салбарынхан SVB-ийн гүйцэтгэх захирал Грег Бекерийг өөрийн компанийг АНУ-ын түүхэн дэх хоёр дахь том банкны дампуурал болгон түүхэнд үлдээх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн дүгнэж байна.

Нэрээ нууцлахыг хүссэн Цахиурын хөндийн банкны нэгэн ажилтан Бекер асуудлыг дотооддоо даван туулах боломж байхад банкныхаа санхүүгийн хүндрэлийн байдлыг олон нийтэд хүлээн зөвшөөрсөн явдлыг буруушаав.

Ингэж олон нийтэд хүлээн зөвшөөрснөөс шалтгаалж үйлчлүүлэгчид мөнгөө татах гэж улайран сандрах нөхцөлийг бүрдүүлжээ.

Цахиурын хөндийн банкны активын удирдлагын чиглэлээр ажилладаг ажилтан CNN-д өгсөн ярилцлагадаа "Энэ үнэхээр тэнэглэл байсан" гэж хэлжээ. "Тэд хэтэрхий ил тод байсан. Ингэж ил тод байснаас болж хүлээж байснаас эсрэг үр дүнд хүргэсэн" гэв.

Бекер болон түүний удирдлагын баг өнгөрсөн лхагва гарагийн шөнө өөрийн банкаа 1.8 тэрбум долларын алдагдал хүлээсэн тухай мэдэгдэв.

Энэхүү мэдээ нь технологийн гарааны бизнесүүдэд гол хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэдэг Цахиурын хөндийгөөр айдсын давалгааг үүсгэсэн юм. Калифорнийн зохицуулагчдын мэдүүлгийн дагуу Силикон хөндийн банкны хувьцаа 60 хувиар унаснаар өнгөрсөн пүрэв гарагт л гэхэд 42 тэрбум долларын хохирол амсжээ.

Эх сурвалж: CNN

Авто угаалгын газруудад цэвэр ус хэрэглэхийг хориглохоор болжээ
Авто угаалгын газруудад цэвэр ус хэрэглэхийг хориглохоор болжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.