/2023.03.07/: Япон улс мягмар гарагт сүүлийн 30 жилийн хугацаанд хийсэн анхны дунд жинтэй пуужингаа устгахаас өөр аргагүй хүрчээ.
Учир нь шинэ пуужингаа хөөргөх үеэр уг пуужингийн хоёр дахь шатны хөдөлгүүр нь доголдсон тул Н3 пуужинд өөрийгөө устгах тушаалыг илгээсэн аж.
Уг үйл явдлыг ажиглагчид дүгнэхдээ "Японы сансар судлалын агентлаг (Jaxa)-ын хувьд томоохон ухралт" гэв.
Япончууд өөрсдийн бүтээсэн Н3 пуужинг тэрбумтан Элон Маскийн SpaceX Falcon 9-ээс хямд хувилбар болгон танилцуулж байсан юм.
Уг пуужинд байрласан ALOS-3 систем нь Хойд Солонгосын пуужингийн хөөргөлтийг илрүүлэх чадвартай байжээ.
Осакагийн их сургуулийн сансрын бодлогын профессор Хиротака Ватанабе "Энэ удаад бүрэн бүтэлгүйтлээ. Энэ үйл явдал Японы ирээдүйн сансрын бодлого, сансрын бизнес, технологийн өрсөлдөх чадварт ноцтой нөлөө үзүүлнэ" гэв.
Эх сурвалж: ВВС