Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолтыг E-Mongolia-аас авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолтыг E-Mongolia-аас авна

/2023.03.07/: Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан дараах 13 төрлийн лавлагаа үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

ҮҮНД:

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа
  • Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай лавлагаа олгох
  • Жолооны үнэмлэхний дэлгэрэнгүй лавлагаа авах
  • Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тухай тодорхойлолт
  • Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа
  • Иргэний торгуулийн мэдээлэл лавлах төлөлт хийх
  • Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох
  • Жолоодох эрхийн оноо лавлах
  • Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах
  • Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл лавлах
  • Авто тээврийн хэрэгслийн торгууль төлөх
  • Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал
  • Галт зэвсгийн сургалтад суусан тухай лавлагаа

“Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” зэрэг 13 төрлийн лавлагаа, үйлчилгээг “Е-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 2,256,655 хандалт авсан байна.

Цаашид ирэх онд иргэд, алба хаагч, ажилтнуудад үзүүлж буй 6 төрлийн үйлчилгээг "Төрийн цахим үйлчилгээний “Е-Монголиа" системд холбон цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудыг угааж, цэвэрлэж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудыг угааж, цэвэрлэж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.