Засгийн газрын 4 дүгээр байрыг шинэчлэх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын 4 дүгээр байрыг шинэчлэх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын  байраар хангаж эхэллээ

/2023.03.07/: “Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл” хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Эрх олгогдсон хуулийн этгээд эсхүл түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, шинэчлэн сайжруулалтыг хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд холбогдох ажил, үйлчилгээг хариуцан ажиллана.

  • Хуулийн этгээдийн хувьд:

Хуулийн этгээд дангаараа оролцох тохиолдолд урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт дурдсан Маягт 3-аас бусад маягтуудыг бөглөж ирүүлнэ.

  • Түншлэлийн хувьд:

Түншлэлийн гишүүн бүр Маягт 3, 4-ийг заавал бөглөж ирүүлэх бөгөөд бусад маягтуудыг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөглөн ирүүлж болно.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд эсхүл түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадвартай байх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж 9, Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр, Хангарди ордон 9 давхар, 905 тоот.

Утас: 95659448

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:

Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

Банк: Худалдаа хөгжлийн банк

Дансны дугаар: 470013601

Үнийн дүн: 4 500 000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг

Гүйлгээний утга: УБХК2023/03-01, хуулийн этгээдийн нэрийг бичнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.

Жич: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой.

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулна.

Эх сурвалж: НЗДТГ

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.