Иранд 900 орчим сурагч охид хордлогод ороод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иранд 900 орчим сурагч охид хордлогод ороод байна

Mysterious Wave Of Sickness Hits Iranian Schoolgirls, Amid Speculation Over  Poisoning

Сүүлийн саруудад Иранд олон зуун сурагч охид хордлогод орсон бөгөөд энэ тоо нэмэгдсээр байна.

Лхагва гарагт Ираны албан ёсны Mehr News агентлагийн мэдээлснээр, парламентын гишүүн Шахриар Хейдари "найдвартай эх сурвалж"-ын мэдээллээс иш татан "Одоогоор улс орон даяар 900 орчим оюутан" хордсон гэж мэдэгджээ.

Арваннэгдүгээр сарын 30-нд Кум хотод анхны хордлогын тохиолдол гарсан бөгөөд нэг ахлах сургуулийн 18 охин эмнэлэгт хүргэгдсэн гэж Ираны төрийн хэвлэл мэдээллээ. Мөн хоёрдугаар сарын 14-нд Кум хотод 13 сургуулийн 100 гаруй сурагч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мягмар гарагт нийслэл Тегеран хотод мөн сурагч охид хордож, 35 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Fars News мэдээлэв. Тэдний биеийн байдал "харьцангуй хөнгөн" байсан бөгөөд ихэнхийг нь удалгүй эмнэлгээс гаргасан гэж "Фарс" агентлаг мэдээллээ. Мөн сүүлийн саруудад Чахармахал, Бахтиари, Боружерд хотуудад оюутнууд хордсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна.

Хачирхалтай нь ихэнх тохиолдолд эмэгтэй сурагчид энэхүү хордлогод орж байгаа аж.

Wave of poison attacks on schoolgirls alarms Iranians

Хордлогод орсон охидод булчин сулрах, дотор муухайрах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан ч "хордлого" хөнгөн байсан гэж Ираны Оюутны мэдээллийн агентлаг мэдээлжээ. .

Хордлогын шалтгааныг тодруулахаар Ираны алдарт Пастерийн хүрээлэнд нэмэлт шинжилгээ хийлгэхээр Кум хотын нэг эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдээс олон дээж авсан бөгөөд дээжинд ямар ч микроб, вирус илрээгүй аж.

Хэрэг явдал хоорондоо холбоотой эсэх, оюутнуудыг онилсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин Ираны Эрүүл мэндийн яамны Судалгаа, технологийн асуудал эрхэлсэн дэд сайд Юнес Панахи хоёрдугаар сарын 26-ны өдөр хэлэхдээ, хордлого нь "химийн" шинж чанартай боловч дайнд ашигладаг химийн нэгдлүүд биш бөгөөд шинж тэмдгүүд нь халдварт биш гэж мэдээлэв.

Панахи нэмж хэлэхдээ, хордлого нь охидын сургуулийг онилж, хаах гэсэн санаатай оролдлого байсан бололтой гэжээ.

Эх сурвалж: CNN

Хөх сувд мөсний баяр өнөөдөр эхэлнэ
Хөх сувд мөсний баяр өнөөдөр эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.