/2023.03.02/ “Хөх сувд” мөсний баяр өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэгт эхэлж байна.
Баяр энэ сарын 2-4-ний өдрүүдэд болох юм. Мөсний баярын үеэр гадаад, дотоодын олон жуулчид ирдэг бөгөөд тэдэнд зориулсан уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
Анх 2000 онд "Хөвсгөл нуур"-ыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Сантын өвөр" гэдэг газар "Мөсний баяр"-ыг хийж 10 орчим чаргатай морины уралдаан болж, нутгийн иргэд оролцож байжээ. 2001 оноос тус баярын хүрээ тэлсээр уламжлалт баяр болгон тэмдэглэж, Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болсон байна.
БАЯРЫН ХӨТӨЛБӨР: